
Хачгийн мэдээ
- Нийтэлсэн: Админ
- 2020-04-04
Хачигт риккетсиоз өвчний сэжигтэй тохиолдол:
2020 оны 04 дүгээрсарын 01-ний өдрийн байдлаар хачигт риккетсиоз өвчний 16 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, шинжилгээ хийгдсэн 14 сэжигтэй тохиолдлын 6(42.9%) лабораторийн шинжилгээгээр, 8 (57.1%) тархвар судлал, эмнэлзүйгээр онош батлагдлаа.
Есөнбулаг, Дэлгэр, Тайшир, Шарга, Баян-Уул сумдад халдварт өртсөн өгүүлэмжтэй байна. Иймд ард иргэд
- Онцын шаардлагагүй бол хачгийн идэвхижлийн үед хөдөө, орон нутагт зорчихгүй байх
- Халдварын голомттой газраар явах бол тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө илгаргахгүй байх
- Хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэх
- Хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж, хачгийг зайлуулах
- Хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болох татгалзах, хүүхдээс хол байлгах, бага насны хүүхдийг хачигт хазуулсан эсэхийг тогтмол шалгаж байх,
- Малын үс ноос, ноослох, ямаа самнах, мал хяргах, ноос ноолууртай ажиллах үед хачигт хазуулахаас сэргийлэх, малын түүхий эдийг орон гэртээ хадгалахгүй байх, малын түүхий сүү, мал, амьтны цус уухгүй байх, махыг сайтар болгож хэрэглэх
- Малчид малаа хачиггүйжүүлэх арга хэмжээ авч, малаа эрүүлжүүлэх
- Хачигт халдваруудын үед илэрдэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаарай.
сэтгэгдэл үлдээх: