
Зоонозын өвчний дархлаажуулалт сэдвээр сургалт зохион байгууллаа
- Нийтэлсэн: Админ
- 2019-09-16
Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв эрүүл мэндийг дэмжих дархлаажуулалтын 7 хоногоор 2019 оны 04-р сарын 30-ны өдөр аймгийн Энх-Алтай ӨЭМТ, Жаргалан-Алтай ӨЭМТ-ийн эмч, сувилагч нарт “Зоонозын өвчний дархлаажуулалт“ сэдвээр сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар хачгийн халдвараас сэргийлэх талаар ханын зурагт хуудас, гарын авлага тараалаа.
Мөн 2019 оны 04-р сарын 24-30-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Бигэр, Баянтоорой, Цогт сумдын Эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдад хачгаар дамжих халдвар, боом, тарваган тахал өвчний талаар тус тус 1 цагийн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаар 1-р зэргийн хамгаалах өмсгөлийн бэлэн байдал, өмсөж тайлах дарааллыг шалгаж мэргэжил аргазүйн зөвлөмж өгч ажиллалаа.
сэтгэгдэл үлдээх: