
Авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд
- Нийтэлсэн: Админ
- 2020-04-17
Хачгаар дамжих халдварт өвчний улиралчлал үргэлжилж байгаатай холбогдуулан ЗӨСТөвөөс дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
- Алтайн мэдээ сонинд “Хачгаар дамжих халдварт өвчнөөс сэргийлье” сэрэмжлүүлэг мэдээ нийтлүүлсэн.
- Алтай радиод хачгаар дамжих халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, оношлогооны талаар 3 удаагийн ярилцлага өгсөн.
- Мөн миний Алтай телевизэд ярилцлага өгсөн.
- Эрсдэлт бүлэгт ажилладаг ЗӨСТ, ОБГ-ын ажилтан, албан хаагчдыг хачигт энцефалит өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын III тунд хамруулсан.
- Хачгаар дамжих халдварын тандал судалгааг Жаргалан, Тайшир, Дэлгэр сумдын нутгаар 2020 оны 04 дүгээр сарын 15-18-ны хооронд хийж гүйцэтгэж байна.
- Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасаг, СЭМТөвүүдийн амбулаториор ирж үзүүлж байгаа болон хэвтэн эмчлүүлж байгаа сэжигтэй тохиолдол бүрээс лабораторийн шинжилгээ авч анхдагч тохиолдлын шинжилгээг орон нутагтаа, давтан шинжилгээг ЗӨСҮТ-ийн лавлагаа лабораториор шинжлүүлж байна.
- Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хачгийн халдвараар хэвтэн эмчлүүлж байгаа тохиолдлуудад тархвар судалгаа хийж, зөвлөгөө өгч ажиллаж байна.
- Одоогийн нөхцөл байдалтай уялдуулан мэдээ мэдээлэл, сургалт сурталчилгааг байгууллагын вэб сайт болон вэб хуудас, facebook хаягаар дамжуулан ард иргэдэд хүргэж байна.
сэтгэгдэл үлдээх: