
Эрүүл мэндийн байгууллагуудын ажил мэргэжлийн болон спортын тэмцээн
- Нийтэлсэн: Админ
- 2019-11-14
Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын нэгж байгууллагуудыг харилцан туршлага солилцох, эрүүл мэндийн ажилтнуудыг бүх талаар хөгжүүлэх, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, эрүүл мэндийн ажилтнуудын манлайллыг дээшлүүлэхэд энэхүү тэмцээн уралдааны гол зорилго оршиж байсан юм.
Уг тэмцээн уралдаан 2019 оны 11-р сарын 11, 10 өдрүүдэд аймгийн спорт цогцолборын зааланд зохион байгуулагдав.
Зоонозын өвчин судлалын төв нь "ширээний теннис", "волейбол" -н төрлүүдэд тэргүүн байр эзэлж тэмцээний нийт дүнгээр 3-р байрт шалгаран дурсамж, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.
сэтгэгдэл үлдээх: