
Хачгаар дамжих халдварт өвчнөөс сэргийлье
- Нийтэлсэн: Админ
- 2020-04-17
2020 оны 3 дугаар сарын 11-нээс хачгаар дамжих халдварт өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж эхэлсэн бөгөөд 4 дүгээр сарын 17-ыг хүртэлх хугацаанд 42 сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр тохиолдлын 38,9% (16 тохиолдол)-ыг сурагчид, 19.04% (8 тохиолдол)-ыг 5-аас доош насны хүүхдүүд, 11.9% (5 тохиолдол)-ыг оюутан, 11.9% (5 тохиолдол) нь малчид эзэлж байна.
Шинэ коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбогдуулан сургууль, цэцэрлэг хааж хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбоотой бага насны хүүхдүүд, оюутан, сурагчид гэртээ байгаагаас малын хачигт хазуулах эрсдэлүүд зонхилон тохиолдож байна.
Иймд:
- Хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болох татгалзах, хүүхдээс хол байлгах, бага насны хүүхдийг хачигт хазуулсан эсэхийг тогтмол шалгаж байх,
- Малын үс ноос ноослох, ямаа самнах, мал хяргах, ноос ноолууртай ажиллах үед хачигт хазуулахаас сэргийлэх
- Малын түүхий эдийг орон гэртээ хадгалахгүй байх, малын түүхий сүү, мал, амьтны цус уухгүй байх, махыг сайтар болгож хэрэглэх
- Хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж, хачгийг зайлуулах
- Хачигт халдваруудын үед илэрдэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
сэтгэгдэл үлдээх: