
Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн өдөрт дараах ажлыг зохион байгуулав
- Нийтэлсэн: Админ
- 2020-01-16
Говь-Алтай аймаг дахь Хүний эрхийн Үндэсний Комиссын референт, өмгөөлөгч Б.Ариунжаргалыг урьж "МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БА ХҮНИЙ ЭРХ" сэдэвт сургалтыг ажилчдын дунд зохион байгууллаа.
Ажилчдын дунд "Үндсэн хуулиа хэн сайн мэдэх вэ" сэдэвт "АХА" танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулж, уг тэмцээнд бэлтгэмэлч Э.Баярсайхан 1-р байр, бэлтгэмэлч М.Мөнгөнцэцэг 2-р байрыг тус тус эзэлсэн болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэрэмжит “Шилжин явах” цомын төлөө гар бөмбөгийн тэмцээнд тус байгууллагын эмэгтэй баг дэд байранд шалгарч “Өргөмжлөл”, мөнгөн шагнал, мөн лаборант Б.Чимэд-Очирын тоглосон эрэгтэй баг 2-р байр эзэлж амжилттай оролцлоо.
сэтгэгдэл үлдээх: