Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх "Цагаан туузтны өдөр"-ийг дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 02-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. "Цагаан туузтны өдөр"-ийг тохиолдуулан манай улс жил бүр тодорхой уриалга дэвшүүлэн 16 хоногийн хугацаатай аян хэлбэрээр зохион байгуулдаг.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх энэ жилийн аян 11 дүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд зохиогдож байна. Жендэрийн үндэсний хорооноос жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх энэ жилийн 16 хоногийн аяныг "ОйлГОЁ ХҮНдэлье - гэр бүлийнхээ төлөө" уриатай явагдаж байгаа юм.
Энэхүү аянд Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн хамт олон нэгдэн хамт олноороо жендэрт суурилсан хүчирхийллийн тухай яриа өрнүүлж, бүдүүлэг үг хэл яриа нь хүчирхийллийн үндсэн нэг хэсэг байна гэдэгт санаа нийлж аяны хүрээнд ухуулах сурталчилгаа материал бэлтгэнэ түгээж оролцлоо.
тийм гэж үү
okokokko
сэтгэгдэл үлдээх: