
- Нийтэлсэн: Админ
- 2020-02-05
ЗӨСТөвийн нийт ажилтан, албан хаагчдад “Шинэ коронавирусын халдварын үеийн халдварын сэргийлэлт хяналт” сэдвээр сургалт хийж, эрх зүйн орчны талаар танилцуулан уншиж судаллаа.
Нийт ажилтан, албан хаагчдын дархлааг дэмжин Витамин С, Зөв аарц зэрэг амин дэмээр хангалаа. Мөн өрөө болгонд гар ариутгагч шингэн, бүх ажилчдад нэг удаагийн маск, хот хоорондын зорчигч тээвэр болон иргэний нисэхийн зорчигчдод урьдчилан сэргийлэх хяналтын үзлэг, зөвлөгөө өгч ажиллаж байгаа албан хаагчдыг маск, нэг удаагийн хамгаалах өмсгөлөөр ханган ажиллаж байна.
ЗӨСТөвийн албан хаагчид 2020 оны 02 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 3 ээлжээр хот хоорондын зорчигч тээврээр үйлчлүүлсэн 491, иргэний нисэхээр үйлчлүүлсэн 41, нийт 532 зорчигчдод урьдчилан сэргийлэх хяналтын үзлэг, зөвлөгөө өгч ажиллаж байна. 2020 оны 03 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаатай хуваарь гарган ажиллаж байна.
Байгууллагын гадна орчны цэвэрлээг хийж бүх өрөө тасалгааг 1 удаа 0,03%-ын жавелионы усмалаар халдваргүйтгэн 2 цагийн дараа угааж цэвэрлэсэн. Мөн бүх өрөө тасалгааг 0,015%-ын жавелионы уусмалаар өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, хаалганы бариулыг 2 цаг тутамд халдваргүйтгэж байна.
сэтгэгдэл үлдээх: