
- Нийтэлсэн: Админ
- 2019-12-06
Манай улсад 462 зүйл хачиг байдаг. Хачгууд нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж,мал, амьтдын цусыг сорохдоо хүн, амьтанд дамжуулдаг. Цаг уур ба газарзүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан хачиг нь 4-5 -р сарын дунд үед ичээнээс гардаг. Бие гүйцсэн хачгийн идэвхтэй үе нь хавар, зуны улиралд байдаг.
Манай улсын ойн болон бэлчээрийн хачгийн тодорхой хувь нь хачигт энцефалитын вирус, боррели, риккетсээр халдварлагдсан байдаг. Хачигт хазуулсаны улмаас хүнд дамжин халдварладаг 30 гаруй өвчин байдаг. Иймээс хачигт хазуулсан хүн бүр өвчилдөггүй. Иргэд хачигт хазуулсаны дараа хазсан хэсэгт улайх, өвдөх, ойролцоох тунгалагын булчирхай үрэвсэх, толгой өвдөх, халуурах, хүзүүхөших, бөөлжих зэрэг зовиурууд илэрвэл эмчид хандах хэрэгтэй.Хачигт энцефалит ба хачигт боррелиозын хөнгөн, дунд, хүнд аль ч хэлбэрийг орон нутгийн эмнэлэгт эмчлэх боломжтой. Харин хачигт энцефалитын хүнд хэлбэрийн үедхол тээвэрлэхэд хүндрэх хандлагатай байдагтултээвэрлэхгүй байх хэрэгтэй.
Өвөрмөц бус урьдчилан сэргийлэлт
- Хачигт халдвараас сэргийлэх үндсэн арга нь хачгаас зайлсхийх, хачигт хазуулахгүй байх
- Хачигтай газар явах үед биед хачиг орохооргүй битүү,гялгар гадаргуутай, тод өнгийн хувцас, түрийтэй гутал, малгай, алчуур хэрэглэх нь зүйтэй.
- Ой, хээр, малд явахдаа өөртөө болон өөр хоорондоо үзлэг хийж, хувцас, биед наалдсан хачгийг гөвж унагах, авч хаях.
- Хачигтай бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах ба үргээгч бэлдмэл хэрэглэх: түрхлэг, тос, аэрозоль г.м
Биед шигдсэн хачгийг зөв авах:
Хачиг хазалтаас үүссэн шархыг халдваргүйжүүлэх нь бохирдох, буглаа үүсэхээс сэргийлдэг. Иймд, хачиг дээр ургамлын тос түрхээд 1-2 минутын дараа хачгийн ил хэсгээс хавчаараар барьж, 45 хэмийн налуу өнцгөөр зөөлөн дээш татаж авна. Мөн арьсанд шигдсэн хачигны хошууг нарийн утсаар оосорлож 2 үзүүрийг хачгийн ил хэсгийн 2 талд үлдээнэ. Утасны 2 үзүүрийг хачигны хошууг тойруулж зангилаад зөөлөн ганхуулах замаар хошуутай нь сугалж авна.
- Голомттой газарт явахдаа мал, амьтаны түүхий сүү, цус, махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
- Өвөрмөц урьдчилан сэргийлэлт:
- Хачигт энцефалитийн эсрэг вакциныг 1 сарын зайтай 2 удаа хийлгэнэ.
- Хачигт хазуулсан тохиолдолд антибиотикаар урьдчилан сэргийлэлтийг 5-7 хоногийн туршид эмчийн хяналтан дор хийлгэх журамтай.
ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТАНДАЛТ СЭРГИЙЛЭЛТИЙН БАГ
сэтгэдэл үлдээх